Барилгын материал, дэвшилтэт технологийн “BARILGA EXPO 2017” олон улсын үзэсгэлэн яармаг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд гадаад, дотоодын нийт 120 гаруй аж ахуй нэгж бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд манай байгууллага дэлхийн топ үйлдвэрлэгч Panasonic брэндийн цахилгааны тоноглол, гэрэл гэрэлтүүлэг, хөргөлт, агаар сэлгэлтийн төхөөрөмж, барилгын хяналтын системийг амжилттай танилцууллаа.