VIKO by PANASONIC цахилгааны хэрэгсэл

VIKO компанийн танилцуулга

Viko брэнд нь Истанбулын Сансактепд байрлах, 60000 хавтгай м2 талбай бүхий байгууламжтай, Туркт энэ салбартаа томоохонд тооцогдох, цахилгаан үүсгэвэр хангамж, түүний хэрэглээ, дамжуулагчийн шийдлийг үйлдвэрлэдэг компани юм. Бүтээгдэхүүнүүдийн хувьд цахилгааны тоноглол, автомат таслуурын хайрцаг, нэмэлт хэрэгслүүд, бага цахилгаан хүчдэлийнг хуваарилах төхөөрөмжүүд, ухаалаг метр болон барилгын автомат систем зэргийг хамарсан өргөн хүрээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

VIKO Туркийн зах зээлд манлайлагч байхаас гадна 70 гаруй орнуудад экспортолдог бөгөөд үүний 45% нь дэлхийн зах зээлд Турк улсыг төлөөлж байна. VIKO хэрэглэгчийн хүсэн хүлээсэн шийдлийг бий болгох, механик шийдлийг цахилгаан болгон өөрчилж, дэлхийн трэнд болохоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

VIKO зах зээл анхдагч байх зорилготойгоор бүтээгдэхүүний чанар болон үйлчилгээнд гол анхаарлаа хандуулан ажилладаг. Компани нь 2005 онд  Тусиад Калдер Үндэсний шилдэг шагнал болон үндэсний, олон улсын олон шагналын эзэн болсон.

VIKO Туркийн шилдэг 500 үйлдвэрлэгч байгууллагуудын 329-рт жагсдаг бөгөөд ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо, OHSAS 18001 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.

Тус компани нь үүсгэн байгуулагдсан өдрөөсөө хойш нийгэмд хувь нэмрээ оруулах уриатайгаар олон тооны CSR төслүүд дээр гарын үсэг зурж, эдгээр нь сургалт, эрүүл мэнд, байгаль орчин, спорт, урлагийн салбарын нийгмийн үнэт зүйлийг нэмэгдүүлэх зорилгыг дэмждэг байна.